Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй. Тэгвэл цаг үеийн асуудлаар Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Танхимынх нь гишүүн Д.Амарбаясгалан яагаад Монголын газар тариаланг устгах гэж улайраад байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадарлах учиртай. Мэдэхгүй байгаа бол Хууль зүйн сайд Б.Энхбаярыг дуудаж асуух хэрэгтэй. Тэр Д.Амарбаясгалантай холбоотой маш ноцтой хэргүүд яриад байдаг. Ерөнхий сайдад сэрэмж илүүдэхгүй. Нэг хүнээс болж Засгийн газар нь унах вий" гэжээ.