Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2024 оны эхний 3 сарын байдлаар ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮТЭЙ гурван хүүхэд мэндэлсэн“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

2024 оны эхний гурван сарын байдлаар төрөлхийн тэмбүүтэй 3 хүүхэд төрсөн гэдгийг ХӨСҮТ-ийн БЗХӨ-ний тандалт судалгааны албанаас мэдээллээ. ХДХВ, тэмбүү, гепатит В вирус, заг хүйтэн, хламид, бэлгийн херпис, цитомегаловирус зэрэг хэд хэдэн төрлийн БЗДХ нь халдвартай эхээс жирэмсний тээлтийн явцад урагт дамжин халдварладаг.

Харин 2023 онд төрөлхийн тэмбүүтэй 25 хүүхэд бүртгэгджээ. Жирэмсэн эхчүүд эрт жирэмсний хяналтдаа хамрагдахгүй байгаа нь төрөлхийн БЗХӨ-тэй хүүхэд мэндлэхэд хүргэж байна. Тэмбүү нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин тул эрт илрүүлж, шинжилгээ хийлгэхийг БЗХӨ-ний тандалт судалгааны албаныхан дурдлаа.

Мөн Монголд огт байгаагүй НҮДНИЙ ТЭМБҮҮ, МЭДРЭЛИЙН ТЭМБҮҮ бүртгэгдэж эхэлсэн. Энэ талаарх ярилцлагыг энд дарж уншина уу.

Э.Цэндбаатарыг Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Э.Цэндбаатарыг Парисын олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулахаар ШИЙДВЭРЛЭЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд