Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ub cab”-ийн жолооч хүүхэд андуурч, суулгасан нь хулгайд сэрдэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2024.02.20/ "Бага насын хүүхдийг "Аав ээж чинь чамайг аваад ир гэсэн UB CAB-аас явж байна ахынхаа машинд суучих" гэж хэлээд хүүхэд хулгайлах гэж оролдлоо" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтэгдсэн мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад “....” нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

УДЭТ: Зогсоолын талбайг 1 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна
УДЭТ: Зогсоолын талбайг 1 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна
 
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр“-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа
“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНАУ-ын ЗГ хоорондын хэлэлцээр“-ийг хэрэгжүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.