Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ: Зогсоолын талбайг 1 тэрбум төгрөгөөр зарсан гэх мэдээлэл байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөртеатрын зогсоол, орц гарц, театрын засварын ажил болон их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг театрын өмнө байрлуулах зэрэг асуудалтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ. Энэ үеэр МУГЖ Г.Амгаланбаатар,

"Манай театр 93 жилийн түүхтэй Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага. Өмнөх Засаг даргын үед УДЭТ-ын урд талбайг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн боловч бүрэн гүйцэд дуусгалгүй үлдээсэн.

Манай театрын улаан байранд УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр гэсэн 3 том байгууллагын 500 гаруй уран бүтээлчид ажилладаг. Мөн энд үзвэр, үйлчилгээ үзэхээр ирсэн үзэгчид автомашинаа байрлуулах зогсоолгүй болсон. Хамгийн гол нь манай театрын ард байрлах өндөр барилга руу орохын тулд заваал манай орц, гарцаар дамжин өнгөрөх болсон.

Мөн манай театр Д.Нацагдоржийн нэрэмжит байгууллага. Гэтэл Д.Нацагдоржийн хөшөө Улаанбаатар зочид буудлын урд байж байгаа. Тиймээс тэр хөшөөг энд авч ирэхийг хүсэж байна.

Дээр нь тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байхдаа "Irish" рестораны урд авто зогсоол байгуулах талбайг гаргаж өгнө гэж Д.Сумъяабазар даргын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ бидэнтэй ирж уулзаж, амлаж байсан. Учир нь өмнө нь хувийн хэвшилд байсан зогсоолыг дахиж ажиллуулахгүй гэсэн учраас бид зөвшөөрсөн. Гэтэл төд удалгүй Засаг дарга солигдож, зогсоол байсан талбай бараг 1 тэрбум төгрөгөөр зарагдсан сурагтай байгаа" гэв.

Ардын жүжигчин Э.Амартүвшин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртэнэ
Ардын жүжигчин Э.Амартүвшин Этторе Бастианинигийн нэрэмжит шагнал хүртэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.