Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: Нийслэлийнхэнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хууль бусаар зарагдсан газрыг эргүүлэн олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Иймд нийслэлээс уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах, өмчийн маргааныг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Нийслэлийн иргэдийн өмч байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлд буцаан авахаар тус компанийн удирдлагатай уулзаж, шаардлагаа тавин, зориулалтынх нь дагуу ашигладаг болохоор ажиллаж байна. Үндэсний их баяр наадмаа хийдэг төв хүрээлэн орчимд өндөр барилга, авто зогсоол байх ёсгүй. Олон нийтэд үйлчилдэг, ногоон байгууламж бүхий спорт, биеийн тамирын зориулалтаараа ажиллах ёстой. Хэсэгчилж зарсан газруудыг бүгдийг нь шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК олсон орлогоосоо хэсэгчилсэн засварууд хийж байсан ч дийлэнх тохижилт, урсгал засварыг нийслэлээс төсөв хөрөнгө гарган хийсэн. Гэвч энэ хөрөнгө оруулалт нийслэлийн өмч хөрөнгөд огт бүртгэгдээгүй. Гэтэл тус компанийн удирдлага тухайн хүрээлэн, орчмын газрыг олон янзаар түрээсэлж, газраасаа зарж орлого олсон байна. Иймд уг асуудалд холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа хэмээв.

Ч.Хүрэлбаатар: Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоож болохгүй
Ч.Хүрэлбаатар: Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоож болохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.