УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Хятадууд орж ирвэл Монгол Улс дуусна" гэх жагсагчдаас болж, Багануурын ДЦС-ын ажил зогссон. Зогсоосон хүн нь тагнуулын хэргээр ял аваад явсан. Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоож болохгүй" гэсэн юм.