Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны олон улсын чанартай “PMIC ULAANBAATAR 2K24” тэмцээн аваргуудаа энэ сарын 24-нд тодруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багийн ТОП-16 баг энэ сарын 24-нд AIC STEPPE ARENA-д аваргын төлөө өрсөлдөх гэж байна. Тэмцээний нийт шагналын сан 20,000,000 төгрөг аж.

2022 оноос эхлэн PUBG MOBILE тоглоомыг хөгжүүлэгч толгой компани болох ”TENCENT” HOLDING -тэй албан ёсоор хамтран өмнөд ази бүс, Монгол Улс дахь баг тамирчид, тэмцээний тайлбарлагчид болон баг тамирчдын дунд албан ёсны эрхтэй тэмцээний тусгай шууд дамжуулалтын системээр олон улсын стандартын дагуу In gmae Broadcast live streaming хийдэг болсон юм.

Нийт шагналын сан 10000 ам.доллар. Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС-ыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргах ач холбогдолтой.

PMIC Ulaanbaatar 2024 тэмцээний билетийг ЭНД дарж захиалах боломжтой ба тоглолтыг "ТВ8" телевиз шууд дамжуулах юм.

Ташрамд сонирхуулахад, PMIC ULAANBAATAR 2K24 тэмцээнд зориулан анх удаа сүлд дуу гаргасан бөгөөд Энхбаатар /Чоно/, Батхүү /Fire/, Bo /RecOn/, Don Dior, Agula нар хамтран дуулжээ.

ХЭҮК: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа Zarig.mn сайтын үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоосон нь хүний эрхийн ЗӨРЧИЛ 
ХЭҮК: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгах явцдаа Zarig.mn сайтын үйл ажиллагааг нь бүхэлд нь зогсоосон нь хүний эрхийн ЗӨРЧИЛ 
 
Э.Отгонмөнх: Бага насны хүүхдүүд рүү хуурамч хаягаас чат бичиж, дата, нэгж илгээж итгэл төрүүлж, дотно харилцаанд орохыг завдсан үйлдэл нэмэгдэж байна