Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Нямдаваа: Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, “Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 59 секунд

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд бна. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ. Үүний үр дүнд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдаад байна. Үүнээс гадна 2008 оноос өнөөдрийг хүртэлх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас хүртэлх хугацаанд нийслэлд 32.7 сая төгрөгийн ногдол хуваарилсан байгаа юм. Ийм байж болохгүй. Тиймээс газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна. Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна. Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” гэв.

Харин "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа "Төв цэнгэлдэхийн 7 га газраас Н.Багабандийн 2 хүүхэд, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 2 хүүхэд авсан. Миний хувьд газар зарж, мөнгө авсан зүйл байхгүй" хэмээлээ.

Голомт банкны шатрын шигшээ баг Дэлхийн шатрын холбооны Корпорацуудын тэмцээнд оролцож байна
Голомт банкны шатрын шигшээ баг Дэлхийн шатрын холбооны Корпорацуудын тэмцээнд оролцож байна
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.