Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин Morningstar-д оноосон нэг жилийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дуучин, артист Morningstar-аас өнгөрөгч 2022 оны есдүгээр сарын 3-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрч байсан.

Иймд өнгөрөгч нэгдүгээр сард ХУД-ийн ЭХАШШ-д шүүх хуралдаан болж дуучин, артист Morningstar-д 1 жилийн хорих ял оноосон. Харин тэрбээр шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Түүний давж заалдах шатны шүүх хурлаар /2024.03.14/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл

/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/ 1. “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуультай юм.

МАН-ын бага хурал энэ сарын 22,23-нд хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
МАН-ын бага хурал энэ сарын 22,23-нд хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ
 
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.