МАН УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос өргөдлийг нь хүлээн авч эхэлжээ. Горилогчдын өрсөлдөх эсэх болон тойрог, жагсаалтын альд багтаах эсэхтэй холбоотой шийдвэр гараагүй байгаа бөгөөд одоогоор нэр дэвших хүсэлтэй гишүүдийн хүсэлтийг хүлээн авч буй нь энэ аж. Тухайлбал, өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал МАН-ын Удирдах зөвлөлдөө хүсэлтээ өгсөн талаараа мэдэгдээд байна.