Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан экспортод гаргах мах, импортын хуурай сүүний эрх хуваарилах асуудлыг баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Ингэснээр иргэд, аж ахуй нэгжээс хамгийн их санал, гомдол дагуулдаг махны квотын асуудал төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй, ил тод, шударга байдлаар хийгдэх боломж бүрдэх юм. Энэхүү шийдвэрийг ойрын хугацаанд хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалт хийхээр ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.