Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кекүшюзанбатбаярын шүүх хурал ирэх сарын 20 хүртэл хойшиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлсэн ч ирэх сарын 20 хүртэл хойшиллоо. Өмгөөлөгч нь ирээгүй. Хөгжлийн банкны шүүх хуралдаанд оролцож байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна.

Сануулахад, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Ж.Чинбүрэн: Эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгааныг судалж, нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
Ж.Чинбүрэн: Эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгааныг судалж, нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд