Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд


Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэх газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ 2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өмнөговь аймагт баригдаж буй Маанийн хийдэд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн зална
Өмнөговь аймагт баригдаж буй Маанийн хийдэд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн зална
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.