Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймагт баригдаж буй Маанийн хийдэд Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн зална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2020.07.25-ны өдрийн хурлын шийдвэрээр Даланзадгад хотын Маанийн хийдийн шинэ жасын барилгын бүтээн байгуулалтад зориулан, сүсэгтэн олны буян номын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮР”-ийг 2 шавийнх нь хамт бүтээн залахаар шийдвэрлэжээ.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Маанийн хийдийн гол шүтээн болох бурхан багшийн сэрэг дүрийг 50 сая төгрөгөөр бүтээн залах бөгөөд нутгийнхаа сүсэгтэн олны буян заяаг их шүтээндээ даатгах буяны үйлд хөрөнгө оруулж байгаа чухал шийдвэр гэж компанийн зүгээс үзэж байгаа юм байна.

Буян номын ариун өргөө Маанийн хийдийн шинэ жасын барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон бөгөөд улсын комисс ажиллан хүлээн авсан байна. Маанийн хийдийн шинэ жасын барилгын ажил дуусч тун удахгүй сүсэгтэн олонд үүдээ нээх аж.

Эх сурвалж: Тавантолгой ХК 

Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онд хэрхэн түншлэх асуудлаар бизнесмэнүүдтэй уулзлаа
Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онд хэрхэн түншлэх асуудлаар бизнесмэнүүдтэй уулзлаа
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.