Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Нийгмийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдтай хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м2 талбайд ариутгал хийсэн байна.
Давхардсан тоогоор 180 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 20 ширхэг гар ажиллагаатай багаж хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ