Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Экспортлох махны квот болон хуурай сүүний импортын хувь хэмжээг тогтоох эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт өчигдөр МҮХАҮТ-ын Их Танхимд боллоо. 

Шинэ бүрэлдсэн Засгийн газраас ААН-үүдийн асуудлыг сонсох, ирэх 4 жилд хэрэгжүүлэх төр-хувийн хэвшлийн түншлэлд бизнес эрхлэгчдийн санал шүүмжийг тусгах нь энэхүү уулзалтын гол зорилго юм. 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “төр, уул уурхайн бус экспорт, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологи, боловсрол, инновацид суурилсан үйлдвэрлэл, дотоодын худалдан авалт, бараа бүтээгдэхүүн болон эрчим хүчийг экспортлоход анхаарч эдийн засгийн эргэлтийг өсгөх болно.Төр улсын төсвөөр бүх зүйлийг хийж чадахгүй. Иймээс бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт илүү тогтвортой байж, илүү чухал зүйлд зарцуулж улсын хэмжээний том зорилтуудыг хэрэгжүүлж чадна. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн чухал хөшүүрэг юм”.

Тус уулзалтын үеэр жилд экспортлох махны квот болон хуурай сүүний импортын хувь хэмжээг тогтоох эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ гэдгээ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан бизнес эрхлэгчдийн өмнө мэдэгдлээ. 

Махны квот тойрсон маргаанд цэг тавьж, бизнесийн зарчимд оруулна хэмээсэн сайдын амлалтыг бизнес эрхлэгчид талархан хүлээн авлаа.

МҮХАҮТ-аас энэхүү уулзалтын өмнө бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалтын санал болон Монгол улсын 2020-2024 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт саналууд хүлээн авсан. Хөрөнгө оруулалтын төсөл, төслийн санаа ба хамтран ажиллах нийт 20 гаруй санал; худалдаа, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжил болон санхүү төсвийн асуудалтай холбоотой 60 гаруй санал ирснийг өнөөдрийн уулзалт дээр бизнес эрхлэгчдийн зүгээс хэлсэн санал хүзсэлтүүдийн хамт Засгийн газрын гишүүдэд гардууллаа.

Мөн Европын холбооны ЕвроТанхим, МҮХАҮТ хамтран явуулсан "Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны үр дүн, зөвлөмжийг өглөө.
Уулзалтад Сангийн яам, ЗТХЯ, БХБЯ, ХХААХҮЯ зэрэг голлох салбарын сайд нар болон холбогдох байнгын хорооны дарга нар оролцож нийт 140 гаруй бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй санал солилцлоо.

2000 оноос хойшхи хамгийн хүчтэй хар салхи БНСУ-ыг чиглэн ирж байна
2000 оноос хойшхи хамгийн хүчтэй хар салхи БНСУ-ыг чиглэн ирж байна
 
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацсанаас 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын ажил гацсанаас 4-5 тэрбум ам.долларын боломж АЛДАГДСАН
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.