Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал ЗАВСАРЛАЛАА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны гэм буруугийн хурал дөнгөж сая завсарлалаа. Тодруулбал, гэм буруугийн дүгнэлтээ гаргахаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Сануулахад,

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.


Ж.Алдаржавхлан: Нисэхийн тойргийг энэ онд багтаан дөрвөн замын уулзвар болгоно
Ж.Алдаржавхлан: Нисэхийн тойргийг энэ онд багтаан дөрвөн замын уулзвар болгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.