Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд АН-ын Хяналтын хорооны чөлөөт суудалд нэр дэвшиж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

АН-ын хурал Степпэ аренад болж байна. Тэгвэл Хяналтын ерөнхий хорооны чөлөөт суудалд УИХ-ын дарга асан З.Энхболд нэр дэвшиж байна.

Тэрбээр 2000-2001 он Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Ардчилсан намын дарга, 2000-2022 онд Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүнээр ажиллаж байсан.

1989 онд Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газар монтёр, 1989-1991 онд Монэл фирмд инженер, 1991-1992 онд Эрэл ХХК-д захирал, 1996-1999 онд болон 2004-2005 онуудад Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх, 2005-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2016 онд УИХ-ын дарга, 2017-2020 онд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, 2020 оноос хойш Интер ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

Энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын асуудлыг нээлттэй хэлэлцэв
Энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын асуудлыг нээлттэй хэлэлцэв
 
З.Бауыржан: Халамж авч буй 5000 иргэнийг хөдөлмөрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна
З.Бауыржан: Халамж авч буй 5000 иргэнийг хөдөлмөрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.