Ерөнхий сайд асан С.Баярыг МАН-ын жагсаалтад багтаж, нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэрбээр энэ асуудалд тайлбар өглөө. Тодруулбал,
"Улстөрд орох, УИХ-ын гишүүн болж үзэх нь амьдын жаргал гэж боддог. Бодсоор тэр нь "параной" хэмжээнд хүрдгийн нэг жишээ энэ биз. Хийх ёстой номоор нь хийвэл улстөр бол дурлаад байхаар гоё ажил биш. Би хийж чадахаа хийсэн, "баяртай" гээд явсан. Одоо жирийн иргэн болоод жаргаж байна. Дураараа жиргэж байна, тэнэж байна, номоо бичиж байна, залуустай хамт нэвтрүүлэг хийж байна. Сонгууль, улстөр гэх мэт асуудлаас хол байх үүднээс "Баяртай үдэш"-ээ би 3-р сараас намар хүртэл зогсоосон" гэв.