Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС орчимд хаагаад байсан явган хүний замыг нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Их Сургууль оюутан, багш, судлаачид, ажилтнуудынхаа сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “орчин, нөхцөл, боломж”-ийг бүрдүүлэх мөн тус сургуулийн хичээлийн байрны барилгуудыг сэргээн засварлах, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан барилга байгууламж нураалтын ажил хийгдэж байх үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж сургуулийн орчмын явган хүний замыг түр хашаалан хаагаад байсан юм.

Тэгвэл барилга байгууламж нураах ажил бүрэн дуусаж, явган замыг эргэн нээж хэвийн байдалд орууллаа. Тус бүтээн байгуулалтын ажилд Барилга байгууламж, Инженерийн дэд бүтэц шинэчлэл, Ногоон байгууламж, Зам талбай тохижилтын ажлууд хийгдэх юм. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Н.Учрал: Ирж буй цагийг SDY-чууд тодорхойлж, салбар бүрд манлайлна
Н.Учрал: Ирж буй цагийг SDY-чууд тодорхойлж, салбар бүрд манлайлна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.