АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Ээрмэл", "Монноос" компанийн газрыг н.Мөнхжаргал гэж дийлддэггүй хүн эзэмшдэг. Хавар болохоор бульдозертой очиж нураана. н.Мөнхжаргалыг төрөхөөсөө тэр газрыг эзэмшсэн мэтээр Х.Нямбаатар ярьж байна лээ. Тэгвэл Сү.Батболд Ухаа худагт, Ч.Хүрэлбаатар "Хотгор шанага"-ын эзнээр төрөхөөсөө л байсан юм уу. Хэнд нь хэлээд, хэнд нь хэлдэггүй юм" гэлээ.
Сануулахад, Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногийн НИТХ-ын хуралдааны үеэр "Ээрмэлийн ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилдаг н.Мөнхжаргал гэдэг хүн газраа ам метрийг нь үнэтэй зардаг" хэмээн ярьж байсан юм.