Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Урлагийн зөвлөлөөс “Соёл урлагийн залуу манлайлагч“ хөтөлбөрийг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 5 секунд


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 13 дахь жилдээ зарлаж байна. 


Хөтөлбөрийн үндсэн зорилго: 

Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.

Хөтөлбөрийн хугацаа: 

2020 оны 9-р сараас 2021 оны 6-р сар

Хөтөлбөрт сонгогдсоноор дараах боломжийг хүртэх болно. Үүнд:

  • Үндсэн сургалтанд хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, байгууллагын засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент зэрэг 20 гаруй сургалтанд 7 хоног бүр хамрагдах боломж.
  • Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
  • Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
  • Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж. 
  • Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2020-2021 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.

Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага: 

  • Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 25-33 насны залуучууд оролцох 
  • Салбартаа мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
  • Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
  • Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.

Өргөдлийн маягт болон хугацаа: 

  • • Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу. 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd8Z1_qCXiBDIlax6G_TvcgcGb4SaQiERa3FeLN4wnlKR8SXA/viewform?usp=sf_link 

https://bit.ly/2EnAgfh 

  •  Өргөдлийг холбогдох материалын хамт  2020 оны 9-р сарын 15-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд [email protected] хаягаар ирүүлнэ үү.
  • • Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

Хаяг:  Монголын Урлагийн Зөвлөл
Дельта Төвийн 4 давхарт 402 тоот
                /Урт цагааны зүүн урд талд/
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг 

Утас:  319017, 319015 

И-мэйл: [email protected]  

Вэб хуудас: www.artscouncil.mn  / FB page: www.FB/artscouncilofmongolia

“Жаст групп” ХХК-ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
“Жаст групп” ХХК-ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
 
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Түшиг суманд гарсан түймрийг бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.