Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн хоёр жилд дээд гурилын үнийг 96 хувиар, 1-р гурилынхыг 56 хувиар нэмэгдүүлсэн нь тогтоогдсон гэв

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрбээр,

"Сүүлийн хоёр жилд гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зөрчил илэрсэн. Дээд гурилын үнийг 96 хувиар, 1-р гурилынхыг 56 хувиар нэмэгдүүлсэн нь тогтоогдсон. 50кг-ын 1-р гурил 120-130 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа нь малчид төдийгүй нийт ард иргэдэд дарамт болж байна" гэсэн юм.

Д.Амарбаясгалан: Өнөөдрийн байдлаар 2.2 сая толгой мал хорогдсон. Энэ тоо хэд хүрэх нь тодорхойгүй байна
Д.Амарбаясгалан: Өнөөдрийн байдлаар 2.2 сая толгой мал хорогдсон. Энэ тоо хэд хүрэх нь тодорхойгүй байна
 
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.