Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Бид 2024 онд “Бүтэн Монгол”-оо авч үлдэж, ард түмэнтэйгээ амь нэг байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ардчилсан намаас зохион байгуулж буй "Бүтэн ардчилал" хөтөлбөр баруун аймгуудад үргэлжилж байна. Увс аймагт ажиллах үеэрээ АН-ын дарга Л.Гантөмөр "Бид Монголоороо амь нэгтэй байх болно. Амь нэгтэй Монголчууд дэлхийд ялагч байх болно. Ард түмэн Ардчилсан намаас ганцхан зүйл хүсэж байгаа. Энэ бол өнгөрсөн жилүүдэд булаагдсан эрхээ, ардчиллаа буцаагаад авчрах юм. Энэ их итгэлийг Ардчилсан намд ард түмэн хүлээлгэхэд бэлэн байна.

Гэхдээ нэг л зүйлийг биднээс хүсэж байгаа. Эв, эетэй байцгаая гэдэг зүйл. Тийм ч учраас өнгөрсөн онд нэгдэж чадсан намынхаа нөхдөөр бахархаж байна. Монголчуудын нийтлэг эрх ашиг, үндэсний эрх ашгийн төлөө “би”-ийн зовлонг тэвчиж бид болж ажиллах хэрэгтэй.

Бид зовлон үзсэн нам. Бид зовлон дундуур алхаж чаддаг нам. Зовлон үзсэн хүн алхаж чаддаг, шороон дотроос гарсан хүн урагшаа явж чаддаг. Бид баян айлын цатгалан, эрх хүүхэд биш бид бусдын төлөө явж чаддаг, зовлонг туулж чаддаг намынхан.

Ардчилсан нам ямар ч том стратегиас илүү эв, эеэ сахиж 2024 онд “Бүтэн Ардчилал”-аа “Бүтэн Монгол”-оо авч чадах болно. Эцэст нь хэлэхэд Ардчилсан нам ард түмэнтэйгээ “Амь нэг” байх болно" гэв.

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ
Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.