Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээр өвчилсөн 298 хүний 9 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"2020.08.23 Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 399  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.
Шинжилгээний хариуг задалж хэлвэл: 

  • 8.22-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүний  шинжилгээ
  • 8.9-ны өдөр Франкфурт-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүний давтан шинжилгээ, 
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1  хүний  шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9  хүний давтан  шинжилгээ, 
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүний шинжилгээ, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн  21  жолоочийн шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. 

Өнөөдөр нэг  хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. Ингээд МУ-д  нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 289  иргэн эдгэрсэн байна.

Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтанд 31 хүн, гэрийн ажиглалтанд 40 хүн байна. Ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

ХӨСҮТ-д одоо 9  хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүнд байна" гэлээ. 

Украйны осолдсон онгоцыг тийрэлтэт пуужин хоёр удаа мөргөснийг илрүүлжээ
Украйны осолдсон онгоцыг тийрэлтэт пуужин хоёр удаа мөргөснийг илрүүлжээ
 
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.