Өчигдөр /2024.02.23/ НИТХ-ын хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн газрын асуудлаар хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тухайлбал,
"Төв цэнгэлдэх хүрээлэнг авсан этгээд 300 га газрыг нь ойр дотны хүмүүстээ зараад идсэн" гэсэн юм. Тэгвэл Хотын даргын хоёрдугаар орлогч О.Номинчимэг энэ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувь эзэмшлийн асуудлыг эргэн харах ёстой. Нийслэлийн өмчит 51, 49 байсан хувь эзэмшил 2004 онд гэнэт 49, 51 хувь болон өөрчлөгдөж, хувийн өмч давамгайлсан компани болсон. Түүнээс хойш 2005-2021 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн газрыг хэсэгчилж зарсаар анх байснаас нь 3 дахин бага болгосон" гэлээ.