Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) 2020 онд 17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Болгар Улсад наймдугаар сарын 15-23-ны өдрүүдэд зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас цуцалсан билээ. Харин тус холбоо нь ДАШТ-д өрсөлдөх байсан баг тамирчдын дунд онлайнаар Дэлхийн хамгийн шилдэг ур чадвартай багийг тодруулах ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын охид, хөвгүүдийн баг оролцсон бөгөөд Монголын хөвгүүдийн шигшээ баг өчигдөр /2020.08.23/ шигшээ тоглолтонд Болгар Улсын шигшээ багтай тоглож, 99-124 гэсэн харьцаатай ялалт байгуулан дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээнд оролцсон өсвөрийн сагсчид хасагдах шатанд Пуэрто Рико Улсын багийг 118:109, Гвиней Улсын багийг 119:111, аваргын төлөө Болгар Улсын багийг 99:124 онооны харьцаатай ялж, дээд амжилтаа шинэчилсээр аварга болж чадлаа.
Мөн тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Г.Болор-Эрдэнэ тодорсон байна.