Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: “Авлига хороолол“-ыг буулгаж чадахгүй бол хотын газрын мафи, Шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо, хэдүүлээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Авлига хорооллыг буулгах асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Авлига хороолол"-ыг буулгаж чадахгүй бол хотын газрын мафи, Шударга ёс гэж хот дотор яриад хэрэггүй л болно доо, хэдүүлээ. Энэ хууль бус газар, зөвшөөрлүүдтэй барилгууд баригдаж дуусах л юм бол араас нь хэдэн арваараа голын гольдирлыг дүүртэл барилга баригдаж 1.6 сая хүнтэй УЛААНБААТАР ХОТ зундаа үер, өвөлдөө халиа дошинд, монголчууд АВЛИГА-даа дайруулж амьдрах болно.

Уг нь хэн хэн, хэзээ газрын, барилгын ажлын, усны, дулааны, цахилгааны гээд барилга барихад шаардагддаг алдарт 108 гарын үсгүүдийг зурж өгсөн гэдэг нь баримт дээр ил байгаа шүү дээ. Хувийн хэвшил хууль бусаар дээрх зөвшөөрлүүдийг авсан бол төр "Уучлаарай" гээд л нураах ёстой. Ийм л ойлгомжтой логик. Энэ төргүй, ард түмэн гэж үгүй, хууль гэж үгүй мэт аархлууд хаа нэг газар очоод зогсох цаг болсон" гэлээ.

ШУУД: Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна
 
Азийн топ лигт  О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Азийн топ лигт О.Хулан тоглох гэрээгээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.