Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ялта хүргэх зам“ олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Б.Одмандах оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

"Ялта хүргэх зам" олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Б.Одмандах оролцохоор болжээ. Тодруулбал, ОХУ-ын "Хүмүүнлэгийн ертөнц" сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ялта хүрэх зам" Олон улсын хөгжмийн VI дахь удаагийн наадамд оролцох монголын уран бүтээлчдийг Монгол- Оросын Найрамдлын нийгэмлэгээс өнгөрсөн оны 10-12-р саруудын хугацаанд мэдүүлээд байсан билээ.

Улмаар уралдааныг зохион байгуулагчдын зүгээс Монголоос мэдүүлсэн нийт 20 гаруй гоцлол болон дуэт дулаачдаас Монгол Улсын Төрийн дээд Чингис Хаан одонт, Соёлын Элч Монгол улсын Филармоний Моринхуурын чуулгад флейт хөгжимчинөөр ажиллаж буй Б.Одмандахыг уралдааны эцсийн шатанд уригдаж байгааг дуулгажээ.

Олон улсын хөгжмийн наадамд 15 орны 15 дуучид оролцох бөгөөд хагас финал болон финалын шат 2024 оны 4-р сарын 22-өөс 5-р сарын 3-ны хооронд ОХУ-ын Төрийн хүндэтгэлийн ёслолын ордон болох Кремлийн тайзнаа болно. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнийг ЗХУ-ын Ардын жүжигчин Лев Лещенко уламжлал ёсоор удирдах юм.

Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флеит хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг ТШ, АЖ, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, профессор Х.Уртнасангийн удирдлага дор дуурийн дуучин мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Ташрамд, Олон улсын шүүгчдийн зүгээс энэ жил Монгол Улсаас эмэгтэй поп дуучин, хөгжимчнийг онцолсноор, Б.Одмандах нь Эх орноо төлөөлөн " Ялта хүрэх зам"-аар алхах нь.

Сонирхуулахад, Б.Одмандах нь UBS телевизээс 2012 онд зохион байгуулсан Universe best songs нэвтрүүлгийн шилдэг 25-д багтаж, олны танил болсон уран бүтээлч бөгөөд 2018 онд Mongol HD TV-ээс зохион байгуулсан Voice of Mongolia show-д амжилттай оролцож байсан дуучин юм.

СУРВАЛЖИЛГА: Хавдартай хүүхдүүд эмнэлэгтээ хичээлээ давтаж, цагийг хөгжилтэй өнгөрөөх танхимтай болжээ
СУРВАЛЖИЛГА: Хавдартай хүүхдүүд эмнэлэгтээ хичээлээ давтаж, цагийг хөгжилтэй өнгөрөөх танхимтай болжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.