Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Төмөртөмөө: Даланжаргалан суманд олон арван уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд малын бэлчээргүй болж, хүндхэн нөхцөл байдалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, малчид хүндхэн нөхцөл байдалтай байгаа. Иймд УОК-оос өвөлжилт хүнд байгаа аймаг, сумдын малчдад туслах өвс, тэжээлийн тусламжийн цувааг орон нутгууд руу илгээсэн. Түүнчлэн иргэд олон нийтийн зүгээс малчдад туслах тусламжийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайлбал, Хотын даргын орлогч асан З.Төмөртөмөө найзуудын хамт Дорноговь аймаг болон Говьсүмбэр аймгийн Чойр хотуудаар явж малчдад тусалж буй аж.

Тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор, "Дорноговь аймгийн Даланжаргалан суманд олон арван уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд малын бэлчээргүй болсон. Малчид хэдхэн жилийн дараа нүүхээс өөр аргагүй болох хүндхэн нөхцөл байдал ажиглагдаж байна" гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

П.Наранбаяр: П.Сайнзориг та төрийнхөө албыг л хаш
П.Наранбаяр: П.Сайнзориг та төрийнхөө албыг л хаш
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.