Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Дундговь аймагт 700 тонн өвс тэжээл нийлүүлж, Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин олголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт хүндэрсэн Дундговь аймагт ажиллаж буй бөгөөд тус аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн адаацаг сумын эмт-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэсэн байна. Энэ талаар тэрбээр,

"Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 320 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж, 124.5 тонн малын долооц, теопит тэжээлийг үнэгүй олгоод буй. Мөн өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын хувьд тус аймагт ажиллах үеэр Улсын нөөцөөс нэмэлтээр 700 тонн өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Дундговь аймгийн хэмжээнд өдгөө 42.5 мянган толгой мал хорогдсон, малын хорогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул 15 сумдад үхсэн малын сэг зэм устгахад шаардлагатай эдийн засаг, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг энэ үеэр АОК-оос уламжилж байв. Мөн Цагаандэлгэр, Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Адаацаг, Өндөршил, Сайхан-Овоо, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн автомашинууд эвдэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хүндрэлтэй байгаа тул туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Эхний ээлжинд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг нийлүүлэхээр газар дээр нь шийдвэрлэлээ. Цаашид бусад сумдын ЭМТ-үүдэд туулах чадвар сайтай автомашин нийлүүлэх асуудлыг шат дараатай шийдвэрлэх болно" гэх мэдээллийг өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ. Хороодыг нэгтгэж бүс болгоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийг бүсчилж хөгжүүлнэ. Хороодыг нэгтгэж бүс болгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.