Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын өсвөрийн жүдочид Испанид болж буй ОУ-ын тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараар удирдуулсан өсвөрийн жүдочид Европын цуврал тэмцээнд амжилттай оролцож байна.

Өчигдөр Испанийн Фуэнгирола хотод эхэлсэн олон улсын тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Охидын 52 кг-ын жинд “Женко” клуб, Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Анударь, хөвгүүдийн 55 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуулийн тамирчин Б.Бат-Энэрэл нар алтан медаль энгэртээ гялалзуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин хөвгүүдийн 60 кг-д “Мон-Алтиус” ахлах сургуулийн тамирчин Ч.Бодьрагчаа хүрэл медаль хүртсэн бол залуу тамирчин Б.Тэмүүлэн IX байрт шалгарсан байна.

Түр хязгаарлаад байсан автозамуудыг НЭЭЛЭЭ
Түр хязгаарлаад байсан автозамуудыг НЭЭЛЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд