Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түр хязгаарлаад байсан автозамуудыг НЭЭЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

Үүнд:

  • А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
  • А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
  • А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад
  • А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
  • А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
  • А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

ОБЕГ: Төөрч , сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олж, 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
ОБЕГ: Төөрч , сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олж, 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.