Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ онд Боловсролын зээлийн санд 27 тэрбум төгрөг тусгагдсан гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд


УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.21/ нэгдсэн хуралдаанаар улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас олгогддог Оюутны хөгжлийн зээлийн энэ оны санхүүжилтийн талаар Сангийн яамнаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ "Эцэг эхчүүдэд ирдэг сургалтын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор Боловсролын зээлийн санг байгуулсан. Тухайн үед 75 тэрбум төгрөгөөр санхүүжилтийг нь баталж, байгуулсан санагдаж байна. Гэвч тус сангийн гүйцэтгэл их бага байсан. Босгыг нь өндөр тогтоосноос үүдэж гүйцэтгэл бага байсан учраас шаардлагуудыг багасгасан. 

Харамсалтай нь өнгөрсөн жилийн Оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт одоог хүртэл их, дээд сургуулиуд дээр очоогүй байна. Мөн энэ хичээлийн жилд Оюутны хөгжлийн зээл авахаар хүсэлтээ гаргасан хэдий ч сангаас нь чиглэл өгөөгүй, санхүүжилт тодорхойгүй гэсэн нөхцөл байдал бий болоод байна. Иймд төсвийн тодотголоор Боловсролын зээлийн санд хэдэн төгрөг тусгагдсан бэ, энэ санхүүжилт нь хэдэн оюутанд хүрэлцэхийг тодорхой хэлж өгнө үү." гэв.

Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Сангийн яамнаас тодорхой сангуудад шалгалт хийсэн. Үүгээр сангуудад эрс шинэчлэл хийх шаардлагатай болсон нь харагдсан. 

Өнгөрсөн хичээлийн жилд оюутнууд танхимаар хичээллээгүй, цахимаар хичээл, сургалт нь орсон. Өнгөрсөн онд 10 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Одоо тодорхой хэмжээний төсөв үлдсэн. Энэ талаар яамнаас тодорхой танилцуулна. 

 

Боловсролын зээлийн сан, боловсролын зээлийн тогтолцоог цэгцлэх, шинэчлэх асуудал байна. Боловсролын зээлийн санг тодорхой байдлаар шинэчилж, нийгэм, эдийн засагт эрэлттэй чиглэлүүдээр суралцаж буй оюутнуудад олгох нь зүйтэй гэж үзэж байна. Салбар яамнаас шинэчлэлийг хийнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хариултад Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж нэмэлт тайлбар хийлээ.

Тэрбээр "Боловсролын сайдын багцад төсвийн тодотголоор нийт 27 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан. Үүнээс 10 гаруй тэрбум нь зарцуулагдсан, 17 тэрбум төгрөг үлдэж байна. 

Өнгөрсөн жил Боловсролын зээлийн сангийн санхүүжилтэд 33 тэрбум төгрөг төсөвлөхөд 11 мянган оюутанд хүрэлцэж байна гэх тооцоо гарч байсан. Үүнээс 5,800 гаруй нь л хамрагдсан.  Тиймээс одоо төсөвлөгдсөн байгаа дүн хүрэлцэнэ гэж яамны зүгээс үзэж байна" гэв. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбогдуулан Боловсролын зээлийн сангийн санхүүжилт батлагдаагүй байгаа. Энэ асуудлаас үүдсэн нөхцөл байдлын талаар ЭНД дарж уншаарай. 

Д.Баттөмөр: Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурсаар, 2023 онд 1%-ийн хүүтэй болно
Д.Баттөмөр: Зээлийн хүү жил бүр 1 хувиар буурсаар, 2023 онд 1%-ийн хүүтэй болно
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.