Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байнгын хорооны гишүүдэд салбарын бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд


Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарын талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Боловсрол шинжлэх ухааны салбарын 2020-2024 онд баримтлах бодлого, чиглэл,хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2021 оны урсгал зардал ба хөрөнгө оруулалтын төсвийн төсөл”-ийн талаар дэд сайд Г.Ганбаяр танилцуулж, байнгын хорооны дарга гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, өөрсдийн санал бодлыг хуваалцлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлаар төсвийн тодотгол, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байгаа энэ үед байнгын хорооны гишүүд салбарын талаар нэлээд сайн ойлголт мэдээлэлтэй болсон нь энэ уулзалтын хамгийн том үр дүн юм. Боловсролын салбарын 4 жилийн бодлого, төлөвлөлтийг боломжийн хэмжээнд тодорхойлсон байна. Төлөвлөснөө ажил хэрэг болгоход байнгын хорооны гишүүд дэмжин хамтран ажиллана гэлээ.  

Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, төсөв болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг санхүүжилтийн зөв схемийг бий болгох хэрэгтэйг онцлоод инновац, цахим бодлогын хүрээнд өөрийн байр суурийг илэрхийллээ.  

Салбарын бодлого төлөвлөлтийг тодорхойлохдоо төрийн залгамж чанарыг алдагдуулалгүй, өмнө эхлүүлсэн олон ажлыг илүү өргөн хүрээнд боловсронгуй болгоход анхаарсныг байнгын хороодын гишүүд үнэлж, санал зөвлөмжөө хуваалцлаа. 

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийг хурдасгах, зөв зохион байгуулахад нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх нь чухал. Байнгын хороодын гишүүдийн дэвшүүлсэн саналыг бодлого төлөвлөлтдөө тусган ажиллах болно яамны удирдлагууд мэдэгдлээ.

Эх сурвалж: БШУЯ

АН, МАХН, Шинэ эвсэл, бие даагчид хамтран ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлэв
АН, МАХН, Шинэ эвсэл, бие даагчид хамтран ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлэв
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.