Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН, МАХН, Шинэ эвсэл, бие даагчид хамтран ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

АН, МАХН, Шинэ эвсэл, бие даагчид хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад  шаардах бичиг хүргүүлж байгаагаа мэдээллээ. 

Тэд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг шударга бус болсон гэж үзэж буй бөгөөд аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийг шударга явуулах ёстой хэмээн үзэж ийнхүү нэгджээ. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “2020 онд хамгийн том болсон үйл явдал бол УИХ-ын сонгууль байсан. Бид ямар сонгууль болсон талаар судалсан. Урьдчилсан байдлаар энэ нь луйврын сонгууль байсан. Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч тагнуул, хууль, шүүхийн байгууллагууд эрх баригч намуудад үйлчилсэн. Иймд удахгүй болох орон нутгийн сонгуулийг ийм биш, шударгаар яваасай гэсэндээ ерөнхийлөгчид шаардах бичгийг өргөн барьж байна" гэв.

УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга  Ж.Батзандан: 2020 оны сонгууль шударга явагдаагүй. Дөрвөн улс төрийн хүчин нэгдэж нэн тэргүүнд сонгуулийн ерөнхий хорооны дарга, удирдлагуудыг нэн яаралтай огцруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа та бүхэнд хэлье. СЕХ-ны дарга, удирдлагуудыг огцруулах тэмцлийг ирэх долоо хоногоос албан ёсоор эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ. 

Т.Доржханд: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр их
Т.Доржханд: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр их "мөлгөр" байна
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.