Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Шөнөдөө -24, өдөртөө -10 хэм хүйтэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 8 секунд

2024 оны 02-р сарын 09-ний 20 цагаас 02-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

Улсын заан Б.Бат-Өлзий Б.Пүрэвсайханд өвдөг шороодлоо
Улсын заан Б.Бат-Өлзий Б.Пүрэвсайханд өвдөг шороодлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц