Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр их “мөлгөр“ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд


УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай боллоо. Нэгдүгээрт, банк санхүүгийн салбарт үүсээд буй, хяналт шалгалтын хүрээнд бий болсон асуудал. Бид намрын чуулганаар нэлээн хэдэн салбарын хуулийн шинэчлэлийг оруулна гэж хэлсэн. Тэр дунд банкны салбар багтсан. Хэрэв Засгийн газар, Монголбанк энэ хуулийн төслийг оруулж ирэхгүй бол бид оруулах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж, УИХ-ын даргад хүсэлтээ гаргасан.  

УИХ-ын ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр Үндэсний аудитын газрын хяналт шалгалтын дүнд өндөр эрсдэлтэй хоёр банк байгааг зарласан. Үүний дагуу Монголбанк системийн таван банк хэвийн гээд зарлачихлаа. Ийм байдлаар явж болохгүй. Шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй байна. 

Эдийн засагчид хоёрдугаар сараас эхлээд төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ. Бидний зүгээс төсвийн тодотгол хийх нь зүйтэй гэж үзэж байна. 

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг авч үзэхэд их мөлгөр байна. Нэг жишээ дурдахад, эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт суурилсан байх ёстойн сацуу нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд багтсан байх ёстой. эрх баригч намын мөрийн хөтөлбөрт яуурлыг хоёр дахин бууруулна гэсэн заалт бий. Тэгэхээр энэ нь дөрвөн жилийн дараа 15 хувь болох зорилт тавьж буй. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тоо байхгүй, тодорхой зүйл байхгүй зөвхөн "Ядуурлыг тууштай бууруулна" гэх заалтыг оруулж ирж байна. 

Зээлийн хүүг сарын нэг хувиас хэтрүүлэхгүй гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурдаагүй байна. Энэ мэтчилэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлуудаа ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тодорхойгүй, тоо баримтгүй, мөлийлгөлж оруулж байна. Иймд бид энэхүү асуудалд дуу хоолойгоо хүргэж, шахаж ажиллах болно." гэв. 

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгууллаа
УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгууллаа
 
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Засгийн газраас өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхээр болж байнгын хороонд шилжүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.