Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд


УИХ дахь 13 эмэгтэй гишүүн нам,  эвслээсээ үл хамааран албан ёсоор УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг байгууллаа. 13 эмэгтэй гишүүн нэгдэж Төрийн ордонд бүлэг байгуулсан талаараа мэдээлэл хийлээ. Бүлгийн даргаар БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл ажиллахаар болжээ. 

 БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл “Найм дахь парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгууллаа.  Бид  нийгмийн өмнө тулгамдаж буй 10 гаруй асуудал дээр суурьлаж ажиллана. Бүгд өөр өөрсдийн мэргэшсэн мэргэжил, холбогдох салбарт гарч буй асуудлуудаа хариуцан ажиллана. Тухайлбал, хамгийн түрүүнд архидалтай тэмцэх, энэ чиглэлээр УИХ-д хуулийн төсөл оруулахаар  ажлын хэсэг байгуулсан. Түүнчлэн хүчирхийллийн асуудал, хүүхэд хамгааллын асуудал гээд нийгмийн эмзэг асуудлуудад ул суурьтай хандаж төрийн байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран ажиллана” гэв. 

Эмэгтэй гишүүд  нэг нэг сэдвийг анхаарч, өөр өөрт оноогдсон сэдвээрээ мэдээлэл хийсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ядуурлыг бууруулах чиглэлээр, 

УИХ-ын гишүүн П.Анужин:  Монгол өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр, 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:  Соёлын чиглэлээр, 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн хамгаалал, Цахим орчинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр,

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:  Хүүхдийн эрхийн чиглэлээр,

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр,

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:  Архидалтын эсрэг, 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Залуучуудын хөгжлийн чиглэлээр, 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр,

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр, 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүний хөгжлийн бодлого чиглэлээр,

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:  Эмэгтэйчүүдийн боловсролын чиглэлээр тус тус ажиллахаа мэдэгдлээ. 

А.Амбасэлмаа: 602 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй
А.Амбасэлмаа: 602 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй
 
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх дэмжив
ЧУУЛГАН: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.