Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт нэгдүгээр сарын 31-нд үйлчилснээр дууссан. Улмаар хуучнаар буюу
Даваа гарагт 1, 6
Мягмар гарагт 2, 7
Лхагва гарагт 3, 8
Пүрэв гарагт 4, 9
Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх журам хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл иргэдийн дунд битүүний өдөр "дугаарын хязгаарлалт" үйлчлэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал үүсээд байгаа юм. Тээврийн цагдаагийн албанаас "Өнөөдөр ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт үйлчилнэ" гэсэн юм.