Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Зургийн эх сурвалж: НЗДТГ

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өчигдөр Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа.

Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээрээ бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” хэмээж байв.

Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ. Хотын дарга Ажлын хэсгийн мэдээллийг нягталж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

Apple 2 их наяд ам.долларын үнэд хүрсэн анхны Америк компани боллоо
Apple 2 их наяд ам.долларын үнэд хүрсэн анхны Америк компани боллоо
 
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна
Ж.Чинбүрэн: Яам ЭМДС-г заавал өөрийнхөө доор байлгах нь ямар ач холбогдолтой юм. Эсрэгээрээ эмнэлэг, өвчтөн, даатгал гурвын дунд садаа болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.