Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple 2 их наяд ам.долларын үнэд хүрсэн анхны Америк компани боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Apple 2 их наяд ам.долларын үнэд хүрсэн анхны Америк компани боллоо

Технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Apple компанийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрч энэ амжилтыг гаргаж буй анхны Америкийн компани болжээ. 

2018 онд дэлхийн анхны нэг их наяд ам.долларын үнэлгээтэй компани болсноос хойш ердөө 2 жилийн дараа нэг дахин нэмэгдсэн байна. Лхагва гарагт АНУ-ын хувьцааны зах зээлд Аpple-ийн нэгж хувьцааны үнэ 467 ам.доллар болсон нь энэ амжилтад хүрэхэд түлхэц болсон байна. 

Саудын Арабын газрын тосны Saudi Aramco компани нь дэлхийн анхны $2 их наядын үнэлгээнд хүрсэн компани хэдий ч өнгөрөгч долдугаар сард буцаад $1,8 их наяд руу унаад байсан юм. 

Apple-ийн дараагаар Microsoft болон Amazon гэх компаниуд $1,6 их наядын үнэлгээтэйгээр бичигдэж байгаа бол Alphabet буюу Google $1 их наядаар үнэлэгдэж байна. 

Эх сурвалж: BBC

"Богд хааны ордон музейн тохижилтын ажлыг энэ сарын 20-ны дотор хийж дуусгана"
 
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг “Шударга журам” медалиар шагналаа
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг “Шударга журам” медалиар шагналаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.