"Тэнүүн-Огоо" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ганхуягийг "Ногоон автобус"-ны хэргээр өнгөрсөн аравдугаар сарын 5-ны шөнө түүнийг саатуулсан байдаг. Улмаар нийт 4 сарын хугацаанд цагдан хориод байгаа бөгөөд өнөөдөр шүүхээс түүний цагдан хорионы хугацааг дахин нэг сараар сунгасан юм. Тэгвэл тэрбээр хорих ангиас захиа бичсэн нь олон нийтэд ил болоод байна. Тэрбээр захиандаа "Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад "Ингээд хэлчихээ, тэгвэл таныг гаргая л даа" гэж тулгаж шаардаад байсан нь үнэхээр хүнд байсан. Миний зүгээс Ж.Сүхбаатар, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг" хэмээн дурджээ.
Түүний захиаг бүрэн эхээр хүргэж байна.