Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин Ц.Батболд хэмээх удам дагасан малчин өрх 30 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Улсын аварга малчин” боллоо.
1992 онд Ц.Батболдын гэргий Б.Хэрлэнгийн аав “Улсын аварга малчин” цолыг яг энэ гэрийнхээ буурин дээр хүртэж байжээ. Ц.Батболд, Б.Хэрлэн нарын зүгээс нутаг орон, мал сүрэг нь бидэнд үе удмаар минь үр шимээ өгч байна" хэмээн билэгшээж буйгаа илэрхийллээ.