Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан Улсын нийслэл Нурсултан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ.
Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз Улсын нийслэл Бишкек хотод зогсож, Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах аж. Дээрх нислэгүүдээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.
Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авч ирэх юм.