Нигер эмэгтэйчүүдийн стилл имиджийг бүрдүүлэгч гол гоёл нь хиймэл үс байдаг гэнэ. Тиймдээ ч худалдаачид нь Бразил, Вьетнам, Монгол, Хятад зэрэг орнуудаас хүний үс худалдан авч, нийлүүлдэг бөгөөд тэдгээр үс нь 60-800 долларын хооронд зарагддаг байна.
Нигер хүүхнүүд Бразил үсний зөөлөн хэрнээ бат бөх байдалд, Вьетнам үсний буржгар, долгионд, Монгол хүний үсний индүүдлэг сайн авч, амархан буржийдаг байдалд дуртай байдаг гэнэ.
Гэсэн хэдий ч ихэнх үс нь Хятадаас орж ирдэг бөгөөд Хятадын үйлдвэрүүдээр дамжих явцдаа гэмтэж, хугарч, орооцолдон ирдэг аж. Гэсэн ч сайн худалдаачид чанартай үсийг шилж аван, арчилж тордоод худалдаалдаг байна.
Нигер улсад энэ төрлийн бизнест эрэлт маш өндөр боловч хүн бүр санал болгосон үнээр худалдан авахыг хүсдэггүй юм байна. Тиймээс худалдаачид өөрийн зах зээлээс хэд дахин том хөрш Бенин улс руу хууль бусаар хил нэвтрүүлэх нь түгээмэл байдаг аж. 2018 онд л гэхэд Бенин улс дэлхийн хиймэл үсний импортын 11 хувийг дотооддоо татаж байжээ.
Харин Нигери улс өөрөө дунджаар 3600 гаруй тонн үс гадагш гаргадаг байна. Үүнд, хүний, амьтны, нийлэг үс, бэлэн үсэн эдлэл зэрэг багтдаг боловч тэдгээрийн тэн хагасыг хүний үс дангаараа бүрдүүлдэг ажээ.
Эх сурвалж: Economist сэтгүүл
Х.Үүрийнтуяа