Замын-Үүд боомтын гаалийн хяналт шалгалтаар хуурамч чанаргүй архи виски их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаад Зөрчлийн хэрэгт холбогдож буй иргэд их байгаа талаар Гаалийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Монгол Улсын иргэд БНХАУ-ын Эрээн хотоос гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч согтууруулах ундааны архи, виски биедээ болон ачаа тээшиндээ авч ирэх тохиолдол их байгаа аж. Ингэхдээ тухайн архи согтууруулах ундааг бэлэглэх, худалдан борлуулах зорилгоор худалдан авч байгаа нь бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.
ГЕГ: Эрээнээс гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи хилээр оруулж ирж Зөрчлийн хэрэгт холбогдох иргэд их байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.