Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгууллагын нийгмийн хариуцлага ба сайн дурын ажил сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр Сөүл хотын сайн дурын 1-р ээлжийн баг хамт олон Монголын Хүний Нөөцийн Институтаас (МХНИ) санаачлан зохион байгуулсан “Байгууллагын нийгмийн хариуцлага ба сайн дурын ажил” сэдэвт арга хэмжээнд уригдан оролцлоо.

Тус арга хэмжээ нь Чингис зочид буудлын хурлын зааланд болсон бөгөөд арга хэмжээг Грийн групп дэмжин зохион байгуулсан юм. Сөүл хотын сайн дурын багаас “Байгууллагын нийгмийн хариуцлага буюу CSR, CSV, ESG” сэдвээр Хуан Хе Сон сайн дурын гишүүн, “Сайн дурын ажил хийх сэтгэл зүй ба хандлага” сэдвээр Жон Гён А мэргэжилтэн, Сайн дурын ажил ба практик туршлага сэдвээр КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Ким Ми Гён нар илтгэл тавилаа.

Мөн МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар хэлэхдээ тус арга хэмжээ нь Монгол байгууллагуудад нийгмийн хариуцлагын тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон Грийн Групп-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Э.Бадамханд хэлэхдээ байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж болох олон сайхан жишээтэй танилцаж үлгэр жишээ авсан ба цаашид ч ажил хэрэг болгох тухайгаа онцгойлсон юм.

Түүнчлэн арга хэмжээний дараа МХНИ-ийн гишүүн байгууллагуудын нэг болох Хаан банктай танилцах хөтөлбөрт хамрагдсан бөгөөд сайн дурын гишүүд Монгол улсын санхүү эдийн засгийн нөхцөл байдал, өнөөгийн хөгжил, банкны ажилчдын ажлын орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажил зэрэгтэй танилцаж туршлагаа хуваалцсан юм.

Сануулахад,

  • Сөүл хотын залуучуудын сайн дурын баг нь залуучуудын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөлд оролцох боломжоор хангах болон сайн дурын ажлаар дамжуулан глобал чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сөүл хотын захиргаанаас сонгогдсон хилийн чанад дахь сайн дурын баг юм.
  • Харин Сөүл хотын залуучуудын 1 дахь удаагийн сайн дурын баг нь “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн иргэний боловсрол” гэсэн 2 чиглэлд нийт 40 хүний бүрэлдэхүүнт баг бөгөөд Улаанбаатар хотын 5 боловсролын байгууллага буюу 60-р сургууль, МҮИС, Эм Ай Юү дээд сургууль , 23-р сургууль, Чингэлтэй Дүүргийн боловсролын хэлтэст томилогдон нийт 3 сарын хугацаанд сайн дурын ажил хийж буй юм.

Маргааш баруун аймгуудын зарим газраар цас орно
Маргааш баруун аймгуудын зарим газраар цас орно
 
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.