ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 18-нд 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Үүнийг задалж хэлбэл:
- Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ,
- Долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ,
- Наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ,
- Орхон аймаг, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй 27 эмнэлгийн ажилтны давтан шинжилгээ,
- Сувиллын ажиглалтад буй 47 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцод халдвар илрээгүй.
Мөн
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ,
- Орхон аймагт тусгаарлагдсан 77, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлан ажиглах байранд тусгаарласан хоёр хүний давтан шинжилгээ,
- Баруунхараад тусгаарласан долоон хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан гурван хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. Эдгэрсэн иргэд нь 22, 27, 31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид юм.
Монгол Улсад батлагдсан 298 тохиолдлын 281 нь бүрэн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж буй бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр иргэн хүндэвтэр байна.
Мөн тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэв.