Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн вакцин амжилттай болвол 25 сая иргэнээ үнэ төлбөргүй хамруулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зургийн эх сурвалж: University of Oxford


Австралийн засгийн газар коронавирусний вакцин нь амжилттай бүтээгдэвэл 25 сая иргэнээ үнэ төлбөргүй хамруулна гэдгээ амлалаа. 

Тус вакциныг АстраЗенека компани болон Оксфордын Их сургууль хамтран бүтээж байгаа бөгөөд хэрвээ амжилттай бүтээгдвэл хамгийн эхэнд Австралийн иргэдээ хамруулна хэмээн тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдээд байсан юм.

Оксфорд/АстраЗенека-гийн вакцин нь клиник туршилтын эцсийн шатандаа явж буй 5 вакцины нэг юм. Мөн Австрали улс нийт хүн амдаа нийлүүлэх вакцины зардлыг хараахан тооцоолоогүй байна. Үүнээс гадна Америкийн Бектон Дикинсон компанид 100 сая тариа буюу 18 сая ам.долларын гэрээ байгуулсан ажээ.

Дэвсгэр мэдээ: 
Австрали улсад нийт 23 мянган тохиолдол бүртгэгдэж 450 хүн нас барсан бөгөөд одоо байгаа идэвхитэй тохиолдлын тоо нь 8000 гаруй байна.

Эх сурвалж: ВВС

Монгол Улс
Монгол Улс "Facebook" компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.